Бидний үйлчилгээ харилцагчийн итгэлд суурилдаг тул бид таны хувийн мэдээллийг чандлан хадгалдаг. Энэхүү Цахим Нууцын Бодлого нь таныг манай цахим үйлчилгээнүүд болох "Investor.ashidasset" вэбсайт болон мобайл аппликэйшнийг хэрэглэхэд таны ямар мэдээллийг хэрхэн цуглуулдаг, хэнтэй хуваалцдаг, хэрхэн ашигладаг болон хамгаалдаг тухай тайлбарлана.
Нууцлалын бодлогод тусгагдсан шаардлагатай мэдээллийг таны Зөвшөөрөлд үндэслэн бид бүхэн ашиглах ба үйлчилгээ үзүүлэх болон үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор хэрэглэгдэх болно.
Нууцлалын бодлогод тусгагдсан зарим үгсийг доорх утгаар ашиглана.
Хөрөнгийн данс Манай үйлчилгээний нэг хэсэг бөгөөд зөвхөн танд зориулагдсан дахин давтагдахгүй тоог илэрхийлнэ.
Аппликейшн Компанийн хөгжүүлсэн програм хангамж болон гар утасны аппликейшнийг илэрхийлнэ.
Компани Ашид ассет менежмент ХХК-ийг илэрхийлнэ.(Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, Сити Тауэр, 1803 тоот) .
Улс Монгол улсыг илэрхийлнэ.
Үйлдлийн систем Үйлчилгээг ашиглах боломжтой бүх төрлийн үйлдийн системийг, Жишээлбэл, компьютер, гар утас, таблет гэх мэт.
Хувийн мэдээлэл Харилцагчийг тодорхойлох, үйлчилгээ ашиглахтай холбоотой мэдээллүүд.
ҮйлчилгээАппликейшнээр дамжуулан хэрэглэх бүхий л үйлчилгээг.
Гуравдагч тал Компанид хяналт тавих эрх бүхий хууль хяналт, зохицуулалтын байгууллагууд, IT үйлчилгээ үзүүлэгч болон хөрөнгө хадгалахаар гэрээ хийсэн кастодиан банк зэрэг бусад талыг илэрхийлнэ.
Цуглуулсан мэдээлэл Үйлчилгээтэй холбоотой Харилцагчдаас үүсч буй мэдээллийг хэлнэ. (Жишээлбэл, үйлчилгээг авч буй дундаж хугацаа, хандалт өндөр цагүүд гэх мэт).
Харилцагч Компаниас санал болгож буй үйлчилгээг авах, түүний тулд өөрийн хувийн мэдээллийг ашиглах зөвшөөрөл олгосон хувь хүн, аж ахуйн нэгжийг хэлнэ.
Манай үйлчилгээний дагуу тантай холбоотой даарх мэдээллүүдийг шаардах юм. Эдгээр нь таныг таныг мөн эсэхийг тодорхойлох болон үйлчилгээ үзүүлэхийн тулд шаарддаг.
Ургийн овог
Эцэг, эхийн нэр болон өөрийн нэр
Регистрийн дугаар
Хүйс
Төрсөн ОГНОО
Цахим хаяг
Гар утасны дугаар
Иргэний үнэмлэх файлаар
Банкны мэдээлэл, зөвхөн хөрөнгийн данснаас Зарлага гаргах зорилгоор
Оршин сууж буй хаяг
Асран хамгаалагчийн, зөвхөн хүүхэд
Цуглуулсан мэдээлэл гэдэг нь үйлчилгээ авах үед автоматаар бидэнд бүртгэгдэж буй мэдээлэл юм.
Цуглуулсан мэдээлэлд Таны үйлдлийн системийн IP хаяг, ашиглаж буй интернет хөтөч, хувилбар, хамгийн олон хандалт авч буй хуудас, Аппликейшнд хандах хугацаа зэрэг мэдээлэл багтана.
Аппликейшн хэрэглэх үед цуглуулсан мэдээлэлГар утасны аппликейшн ашиглах тохиолдолд бид таны зөвшөөрөлтэйгээр зарим мэдээллийг шаардах бөгөөд эдгээр нь Аппликейшний цэстэй холбоотой юм.
Жишээлбэл, Таны гар утаснаас зураг болон файл оруулах зэрэг үйлдэл багтах бөгөөд та эдгээрийг зөвшөөрсний үндсэнд Аппликейшний үйлдлийг гүйцэтгэх боломжтой.
Бид Аппликейшн ашиглалттай холбоотой цуглуулж буй мэдээллийг зөвхөн дотоод хэрэгцээнд ашиглана.
Та хүссэн үедээ мэдээлэл оруулах болон буцаан устгах боломжтой.
Компани нь Харилцагчийн хувийн мэдээллийг дараах зорилгоор ашиглана:
Үйлчилгээ үзүүлэх хувийн мэдээллийн тусламжтай Харилцагчийн Аккаунт үүсгэх, хөрөнгө хадгалах үйлчилгээг үзүүлэх боломжтой болох юм.
Аккаунтын удирдлага хийх Харилцагчийн мэдээллийг бусад Харилцагчаас ялгах үүднээс ашиглагддаг.
Холбоо барих Үйлчилгээтэй холбоотойгоор Харилцагчид мэдээлэл хүргэх, Үйлчилгээтэй холбоотой мэдээ мэдээлэл дамжуулах зорилгоор.
Харилцагчийг тодорхойлох Компанийн зүгээс шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ зах зээлд нэвтрүүлэх, түүнийг өмнөх харилцагчийн хөрөнгө оруулалтын зан төлөвт тохируулан санал болгох, мэдээ мэдээлэх, санал тавих зорилгоор.
Хөрөнгө удирдах: Үйлчилгээний хүрээнд хөрөнгийн шилжилтийг хэрэгжүүлэх, хянах.
Хамтын ажиллагааны хүрээнд: Компанийн үйл ажиллагаа явуулж буй зах зээлд тодорхой түвшний хяналтад явагддаг бөгөөд шаардлагатай тохиолдолд Харилцагчийн мэдээллийг дамжуулдаг. Мөн хөрөнгө хадгалах үйлчилгээний хүрээнд мөн Харилцагчийн Хувийн мэдээллийг бүрэн дамжуулж бүртгэл үүсгэдэг.
Бусад зорилгоор: Компани бусад зорилгоор таны Хувийн мэдээллийг ашиглах боломжтой ба үүнд, дата анализ хийх, хэрэглээний түвшинг тодорхойлох, бүтээгдэхүүний үр ашиг тодорхойлох гэх мэт Үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор дотоод хэрэгцээндээ ашиглаж болно.
Компани дараах нөхцөлд Харилцагчийн Хувийн мэдээллийг бусдад шилжүүлж болно.
Компани Харилцагчийн хүсэлтэд үндэслэн Харилцагчийн бүртгэлийг устгах бөгөөд үүнээс бусад тохиолдолд Харилцагчийн бүртгэл Компанийн өгөгдлийн санд хадгалагдсаар байх болно.
Компани Харилцагчийн хувийн мэдээллийг алдах, буруугаар ашиглах, өөрчлөх, устгахаас хамгаалах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн технологийн стандарт, үйл ажиллагааны аюулгүй байдлыг хэрэгжүүлдэг.
Компанийн үйлчилгээг бүх насны хүн авах боломжтой ба хэрвээ хүүхэд үйлчилгээ авч буй тохиолдолд эцэг, эх, асран хамгаалагчийн мэдээлэл зайлшгүй шаардлагатай.
Компани нууцлалын бодлогод тодорхой хугацаанд өөрчлөлт оруулж байх боломжтой. Нууцлалын бодлогод хамгийн сүүлд хэзээ өөрчлөлт орсныг та шинэчлэгдсэн огнооноос харах боломжтой. Мөн Нууцлалын бодлого нэмэлт өөрчлөлтүүд нь нийтлэгдсэнээс хойш хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
Нууцлалын бодлоготой холбоотой асууж тодруулах зүйл байгаа бол дараах сувгаар бидэнтэй холбогдох боломжтой.
Цахим шуудан: contact@ashidasset.mn
Компанийн вэб сайт: investor.ashidasset.mn
Утас: +976 7766-1112
Мэдээлэл шинэчлэгдсэн: 09/21/2023